Skip to Content
SLA 99.9% — Production систем идэвхтэй +976 7711 2266 tuya@alldomain.biz
— Үйлчилгээ · Б2

AI Agent & LLM шийдэл

LLM дээр суурилсан агент архитектур, RAG систем, бизнесийн процессын автоматжуулалт — стратегиас production deployment хүртэл.

— Дэлгэрэнгүй

Танай бизнесийн процессуудыг автоматжуулж, ажиллагааны үр ашгийг эрс нэмэгдүүлэх зориулалтаар тусгайлан боловсруулсан AI агент системүүдийг бий болгоно.

  • Бизнес процессын гүн шинжилгээ ба тоймлол
  • LLM (GPT, Claude, Gemini) дээр суурилсан агент архитектур
  • RAG (Retrieval-Augmented Generation) систем
  • Автомат тайлагнал, шийдвэр гаргалтын дэмжлэгийн систем
  • API интеграци, тест, production deployment
  • 3 сарын техникийн дэмжлэг

Үнийн бүтэц:

  • Starter — 1 Agent, 1 процесс автоматжуулалт — 8,000,000₮-өөс
  • Business — 3 хүртэл Agent, дотоод системтэй холболт — 18,000,000₮-өөс
  • Enterprise — Хязгааргүй Agent, бүрэн тусгай шийдэл — Тохиролцооны дагуу
— Нийтлэг асуулт

Танд байж болох асуултууд.

AI Agent гэж юу вэ, chatbot-оос юугаараа ялгаатай вэ?

Chatbot асуултад хариулдаг. AI Agent ажил хийдэг — нэхэмжлэх боловсруулах, тайлан гаргах, системд бичилт хийх. Бид танай процесст тохируулж бүтээдэг.

Манай мэдээллээр гадны AI сургах уу?

Үгүй. RAG архитектур нь таны баримтыг сургалтад ашиглахгүйгээр, хандалтын эрхтэйгээр уншиж хариулдаг. Нууцлал гэрээгээр баталгаажна.

Үр дүнг яаж хэмжих вэ?

Нэвтрүүлэхээс өмнө baseline (одоогийн цаг, зардал) хэмжиж, дараа нь ижил үзүүлэлтээр тайлагнана. Жишээ: нэхэмжлэх боловсруулалтын хугацаа 87% буурсан кейс бидэнд бий.

Монгол хэл дэмжих үү?

Тийм — Монгол хэл дээрх баримт, харилцаанд тохируулан тест хийж нэвтрүүлдэг.

Танай үнэ яагаад "—өөс" гэж бичигдсэн байдаг вэ?

Бүх үнэ ориентацийн шинжтэй — эцсийн үнэ нь хамрах хүрээ, нэгтгэх системийн тоо, хугацаанаас хамаарна. 30 минутын үнэгүй зөвлөгөөний дараа 5–10 ажлын өдөрт нарийвчилсан үнийн санал гаргадаг.

Төсөл дууссаны дараа та нар алга болох уу?

Үгүй. Бид SLA-тай жилийн дэмжлэг (Г2), тогтмол review, шинэчлэлтээр үргэлжлүүлэн хамтарч ажилладаг. Эргэх холбоо бол бидний үнэт зүйлийн нэг.

Манай мэдээлэл хаана хадгалагдах вэ?

Таны сонголтоор — Axion-ийн Монгол дахь сервер, танай дотоод сервер, эсвэл cloud. Гэрээнд NDA, нөөцлөлт, хандалтын эрхийн зохицуулалт заавал тусгагдана.

Танай багийн хэмжээ жижиг юм биш үү?

8 мэргэжилтэн, 15 жилийн туршлага. Бид том багийн оронд туршлагатай цөм багаар ажилладаг — шийдвэр хурдан, хариуцлага тодорхой.

Тендерт оролцдог уу?

Тийм. Тендерийн материал, техникийн тодорхойлолт, ROI тооцоололд дэмжлэг үзүүлдэг (А1).

— Холбоо барих

AI Agent & LLM шийдэл — хүсэлт илгээх.