Систем интеграцийн зөвлөгөө
CRM, ERP, legacy системүүдээ нэгтгэх, AI чадвар шингээх — API архитектур, pipeline, аюулгүй байдлын аудит.
Олон системтэй байгууллагад системүүдээ нэгтгэх, бодит ажлын урсгалд AI чадвар шингээх зөвлөгөө болон хэрэгжүүлэлт.
- API архитектурын дизайн ба баримтжуулалт
- LLM болон ML загварын сонголт, нэвтрүүлэлт
- Мэдээлэл боловсруулах pipeline бүтэц
- Мэдээллийн аюулгүй байдлын аудит ба үнэлгээ
Үнэ: 2,000,000₮-өөс (хамрах хүрээнээс хамаарч)
Танд байж болох асуултууд.
Танай үнэ яагаад "—өөс" гэж бичигдсэн байдаг вэ?
Бүх үнэ ориентацийн шинжтэй — эцсийн үнэ нь хамрах хүрээ, нэгтгэх системийн тоо, хугацаанаас хамаарна. 30 минутын үнэгүй зөвлөгөөний дараа 5–10 ажлын өдөрт нарийвчилсан үнийн санал гаргадаг.
Төсөл дууссаны дараа та нар алга болох уу?
Үгүй. Бид SLA-тай жилийн дэмжлэг (Г2), тогтмол review, шинэчлэлтээр үргэлжлүүлэн хамтарч ажилладаг. Эргэх холбоо бол бидний үнэт зүйлийн нэг.
Манай мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Таны сонголтоор — Axion-ийн Монгол дахь сервер, танай дотоод сервер, эсвэл cloud. Гэрээнд NDA, нөөцлөлт, хандалтын эрхийн зохицуулалт заавал тусгагдана.
Танай багийн хэмжээ жижиг юм биш үү?
8 мэргэжилтэн, 15 жилийн туршлага. Бид том багийн оронд туршлагатай цөм багаар ажилладаг — шийдвэр хурдан, хариуцлага тодорхой.
Тендерт оролцдог уу?
Тийм. Тендерийн материал, техникийн тодорхойлолт, ROI тооцоололд дэмжлэг үзүүлдэг (А1).