Skip to Content
SLA 99.9% — Production систем идэвхтэй +976 7711 2266 tuya@alldomain.biz
— Үйлчилгээ · Б3

Вэб & мобайл апп хөгжүүлэлт

Корпорат вэб, цахим худалдаа, Flutter / React Native апп — нэг кодоос хоёр платформ, ERP холболттой.

— Дэлгэрэнгүй

Платформ & технологи:

  • Вэб — Odoo Website / Custom (Owl, QWeb) — өөрийн домэйн, хостинг
  • Android — Flutter / React Native — Google Play / Дотоод APK
  • iOS — Flutter / React Native — App Store / MDM
  • Хоёулаа — Нэг кодоос хоёр платформ — Store + Байгууллагын дотоод

ERP-тэй холбогдсон тусгай аппууд: Түгээлтийн апп (GPS, маршрут, захиалга), Ирц & Цаг бүртгэл (QR / GPS / биометр), Борлуулагчийн апп, Хэрэглэгчийн портал.

Үнэ — вэб хөгжүүлэлт:

  • Танилцуулга вэбсайт — 5–7 хуудас, CMS — 4,000,000₮-өөс
  • Корпорат вэб — Odoo Website CMS, олон хэл, блог — 8,000,000₮-өөс
  • Цахим худалдаа / портал — каталог, төлбөр, бүртгэл — 15,000,000₮-өөс

Үнэ — мобайл апп:

  • Энгийн — 5 хүртэл дэлгэц, API холболт — 8,000,000₮-өөс
  • Дунд зэргийн — Нэвтрэлт, мэдэгдэл, GPS, 15+ дэлгэц — 16,000,000₮-өөс
  • Нарийн төвөгтэй — Биометр, GPS, Offline, ERP холболт — 28,000,000₮-өөс
  • Enterprise — Иж бүрэн эко систем — Тохиролцооны дагуу
— Нийтлэг асуулт

Танд байж болох асуултууд.

Танай үнэ яагаад "—өөс" гэж бичигдсэн байдаг вэ?

Бүх үнэ ориентацийн шинжтэй — эцсийн үнэ нь хамрах хүрээ, нэгтгэх системийн тоо, хугацаанаас хамаарна. 30 минутын үнэгүй зөвлөгөөний дараа 5–10 ажлын өдөрт нарийвчилсан үнийн санал гаргадаг.

Төсөл дууссаны дараа та нар алга болох уу?

Үгүй. Бид SLA-тай жилийн дэмжлэг (Г2), тогтмол review, шинэчлэлтээр үргэлжлүүлэн хамтарч ажилладаг. Эргэх холбоо бол бидний үнэт зүйлийн нэг.

Манай мэдээлэл хаана хадгалагдах вэ?

Таны сонголтоор — Axion-ийн Монгол дахь сервер, танай дотоод сервер, эсвэл cloud. Гэрээнд NDA, нөөцлөлт, хандалтын эрхийн зохицуулалт заавал тусгагдана.

Танай багийн хэмжээ жижиг юм биш үү?

8 мэргэжилтэн, 15 жилийн туршлага. Бид том багийн оронд туршлагатай цөм багаар ажилладаг — шийдвэр хурдан, хариуцлага тодорхой.

Тендерт оролцдог уу?

Тийм. Тендерийн материал, техникийн тодорхойлолт, ROI тооцоололд дэмжлэг үзүүлдэг (А1).

— Холбоо барих

Вэб & мобайл апп хөгжүүлэлт — хүсэлт илгээх.