Montono GPS Track — тээврийн паркийн хяналт
GPS төхөөрөмж + Odoo платформ — байршил, аялал, шатахуун, сэрэмжлүүлэг бодит цагаар. Дата танай мэдэлд, сервер Монголд.
Montono GPS Track нь стандартын GPS/GNSS төхөөрөмж болон Axion-ийн өөрийн серверийн платформ (Odoo дээр суурилсан) хосолсон, тээврийн парк бодит цагаар хянах иж бүрэн шийдэл юм. Гадны платформд түгжигдэхгүй — дата танай мэдэлд, серверээ Монголд байршуулна.
Боломжууд:
- Бодит цагийн байршил, хурд, ACC, fleet view — Leaflet / OpenStreetMap
- Аяллын автомат сегментчлэл, track polyline, зай / хугацаа / зогсолтын тайлан
- Сэрэмжлүүлэг: SOS, хэт хурд, хүчдэл, төхөөрөмж салгах, хууль бус хөдөлгөөн
- Шатахууны мэдрэгч — зарцуулалт, хулгайн илрүүлэлт; температур (cold-chain)
- Алсаас хөдөлгүүр / түлш таслах (relay), геозон
- Odoo ERP интеграци — захиалга ↔ машин ↔ хүргэлт ↔ нэхэмжлэх
- Холболтгүй бүсэд дата алдагдахгүй (store & forward)
Төхөөрөмж (нэг удаагийн):
- Энгийн tracker (2G) — 80,000₮-өөс
- 4G tracker — 150,000₮-өөс
- Шатахууны мэдрэгчтэй — 250,000₮-өөс
- Бүрэн иж бүрдэл (шатахуун + relay + температур) — 390,000₮ хүртэл
Сарын төлбөр (машин тутамд):
- Basic — байршил, 30 хоногийн түүх, мобайл апп — 8,000₮-өөс
- Standard — + аяллын тайлан, сэрэмжлүүлэг, геозон, 90 хоног — 35,000₮-өөс
- Pro — + шатахуун/температур аналитик, алсын удирдлага, ERP, 1 жил — 99,000₮ хүртэл
* 10+ машинтай паркт багцын хямдрал тохиролцоно. Суурилуулалт тусдаа.
Танд байж болох асуултууд.
Одоо байгаа GPS төхөөрөмжөө ашиглаж болох уу?
Протокол дэмждэг бол ихэнхдээ болно — загвараа хэлбэл бид шалгаж өгнө.
Гадны GPS үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?
Дата танай мэдэлд (сервер Монголд), сарын төлбөр хямд, Odoo ERP-тэй шууд холбогддог — захиалга, хүргэлт, нэхэмжлэхтэй нэг урсгалд.
Сүлжээгүй газар яах вэ?
Төхөөрөмж байршлаа дотооддоо хадгалаад, сүлжээнд ормогц бөөнөөр илгээдэг — аяллын түүх алдагдахгүй.
Шатахууны хулгайг үнэхээр илрүүлэх үү?
Түлшний түвшний мэдрэгч гэнэтийн огцом бууралтыг цаг тухайд нь дохиолдог. Зарцуулалтын тайлан нь норм болон бодит зарцуулалтыг харьцуулна.
Хэдэн машинаас эхэлж болох вэ?
1 машинаас. 10+ машинтай паркт багцын хямдрал тохиролцоно.
Танай үнэ яагаад "—өөс" гэж бичигдсэн байдаг вэ?
Бүх үнэ ориентацийн шинжтэй — эцсийн үнэ нь хамрах хүрээ, нэгтгэх системийн тоо, хугацаанаас хамаарна. 30 минутын үнэгүй зөвлөгөөний дараа 5–10 ажлын өдөрт нарийвчилсан үнийн санал гаргадаг.
Төсөл дууссаны дараа та нар алга болох уу?
Үгүй. Бид SLA-тай жилийн дэмжлэг (Г2), тогтмол review, шинэчлэлтээр үргэлжлүүлэн хамтарч ажилладаг. Эргэх холбоо бол бидний үнэт зүйлийн нэг.
Манай мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Таны сонголтоор — Axion-ийн Монгол дахь сервер, танай дотоод сервер, эсвэл cloud. Гэрээнд NDA, нөөцлөлт, хандалтын эрхийн зохицуулалт заавал тусгагдана.
Танай багийн хэмжээ жижиг юм биш үү?
8 мэргэжилтэн, 15 жилийн туршлага. Бид том багийн оронд туршлагатай цөм багаар ажилладаг — шийдвэр хурдан, хариуцлага тодорхой.
Тендерт оролцдог уу?
Тийм. Тендерийн материал, техникийн тодорхойлолт, ROI тооцоололд дэмжлэг үзүүлдэг (А1).